Сар шинийн түрүүг Увсын бөх гардлаа

Орон нутагт | Төв
erdenechimeg@montsame.mn
2016-02-05 12:42:57

2 сарын 05-нд  10 гаруй аймгийн 50-аад бөх Зуунмод сумын Солонго цогцолборт хурд хүч авхаалж самбаа сорив.

Зуунмод сумын үндэсний бөхийн холбоо, Хас банк, Дашчойнхорлин хийд хамтарч, 11 дахь жилдээ зохион байгуулсан энэ тэмцээнд Увс, аймгийн Ховд сумын харъяат Н.Ширчинхүү түрүүлж, Өвөрхангай аймгийн Тарагт сумын харъяат Ж.Бямбадоньди, Дархан-Уул аймгийн Хонгор сумын харъяат С.Очирбат нар удаах байрт эзэллээ.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ