Говь-Алтай аймаг Авилгын эсрэг үйл ажиллагаагаар 4-рт шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-12 09:52:24

Говь-Алтай аймаг 2015 оны авлигын эсрэг төлөвлөгөөний биелэлтийг хуулийн хугацаанд Àвлигатай тэмцэх газарт хүргүүлж, авилгын үнэлгээгээр 21 аймгаас 4-т орлоо. Тус аймаг 2013 онд 57 хувь, 2014 онд 52,3 хувьтай байсан бол 2015 онд 81,5 хувь буюу 29,2хувиар биелэлтээ ахиулсан байна.

Авлигатай тэмцэх газрын даргын 2015 оны А/88 дугаар тушаалаар баталсан “Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлэх аргачлал”-ын дагуу төрийн байгууллагуудын 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагаанд үнэлгээ хийлгэхээр нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр шалгарсан “MDS and KhanLex” ХХН, “Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо” ТББ, “Хөгжлийн санаачлага бодлого судлалын төв” ТББ, “SICA” ХХК-ын төлөөлөл бүхий шинжээчдийн 4 баг 21 аймагт ажиллаж үнэлгээг гаргасан байна.

                                                                                 Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ