Тэмээний уралдаан болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-02-13 13:33:49

Өмнөговь аймгийн Ноён суманд хурдан тэмээний уралдаан боллоо. Тус уралдаанд хоёр аймгийн таван сумын тэмээ уяачид хурдан тэмээгээ сойж уралдуулав.

Уламжлалт хурдан тэмээний уралдаанаар гурван насны тэмээ уралдсан бөгөөд атан тэмээний уралдаанд Ноён сумын малчин н.Ууганхүүгийн хурдан тэмээ түрүүлсэн байна. Тэрээр 1997 оноос өнөөг хүртэл тэмээ уяж уралдуулж байгаа ажээ. Тэмээнийхээ удам угсааг Баянхонгор аймгаас сэлбэж байгаа гэнэ.

Мөн энэ үеэр сумын хамгийн олон тэмээтэй өрх, хамгийн олон ботготой өрх, бүрэн хэрэглэлтэй сайхан тэмээ, сайхан хосыг шалгаруулан шагнасан байна.

Энэхүү арга хэмжээ нь хоёр бөхт тэмээг өсгөн үржүүлэхэд ихээхэн түлхэц болдог юм.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ