Ан амьтад идэш тэжээлийн хомсдолд оржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймгийн Өлзийт сумын Ёлын 3 дугаар багийн нутаг болох агуйтад БОАЖГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаад иржээ.
Тус нутагт 2 аргаль үхсэн гэх мэдээллийн дагуу газар дээр очиж ажиллахад цас их хэмжээгээр орж, өвөлжилтийн байдал хүндэрсний улмаас идэш тэжээлийн хомсдол болон насны доройтлоор осгож үхсэн, ямар нэгэн гадны нөлөө байхгүй гэсэн дүгнэлт гарсан байна.
Өвөлжилтийн байдал хүнд цас их орсны улмаас зэрлэг ан амьтан муудан осгох, идэш тэжээлийн хомсдолд орох аюултай байгаа тул ажлын хэсгийнхэн ан амьтан байрших нутгуудад 240 кг хужир тавиад иржээ.
Б.Мөнхзул