“Би өөрөө” шилдэг борлуулалттай номоор шалгарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-02-15 15:48:35

Өнгөрсөн долоо хоногт “Интерном” номын дэлгүүрийн шилдэг борлуулалттай номын жагсаалтыг “Би өөрөө” танин мэдэхүйн ном тэргүүллээ.

Монсудар хэвлэлийн газар, "Би өөрөө" сэтгүүлийн редакциас хамтран гаргасан 3-6 насны хүүхдийн танин мэдэхүйг хөгжүүлэхэд зориулан энэхүү сэтгүүлийг сар тутам гаргадаг билээ. Сэтгүүлийн дугаар бүрт бичих, зурах, будах, цаасаар урлах, ялгааг олох, таах, нэрлэх даалгаварууд байхаас гадна монгол ёс зан заншлыг таниулах танин мэдэхүйн ач холбогдол бүхий эх, дуу, шүлэг, үлгэр бүгд багтсан байдаг.

Жагсаалын хоёрдугаарт “Нойрсож буй гүнж” ном шалгарчээ. Шилдэг борлуулалттай номын жагсаалтыг хүргэж байна.

1.Би өөрөө /2-3 нас/, Би өөрөө /4-6 нас/

2. “Нойрсож буй гүнж”

3. 1Q84, I (1Q84)  М.Харүки

4. Миний мэдэх "Женко" Баттулга (Түмний нэг) Д.Төрмөнх

5.Нөхдөө өөртөө татаж хүмүүст нөлөөлөх ур ч… Д.Карнеги

6. 100 жилийн ганцаардал Г.Маркес

7.Сэтгэл зовнихоо больж амар жимэр аж төрөх … Д.Карнеги

8.Тасдаж үл болох сарнай Б.Эрхэмбаяр

9.Эртний сайхан аялгуу, Ай даа, энэ шүү дээ, XV-XVI …

10.Лолита /Дэлхийн сонгодог зохиол/

Ж.Болор

 

Холбоотой мэдээ