Өргүй хамт олон болжээ

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2016-02-16 11:52:48

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг 2016 оныг нэг ч төгрөгийн өргүй угтлаа.

Учир нь тус хамт олны 2015 оны ажил үйлчилгээ, ялангуяа төсөв санхүүтэй холбоотой асуудлыг харьяалах Нийгмийн даатгалын болон мэргэжлийн хяналтын байгууллагаас хянаж  үзээд дээрх дүгнэлтийг гаргасан байна. Замын-Үүдийн эмнэлэг 119 эмч ажилтантай бөгөөд сумын байнгын оршин суугч 20 гаруй мянган иргэнд хоёрдугаар шатны эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг аж.

Хоёрдугаар шатны эмнэлгийн тусламж үйлчилгээнд 21 нарийн мэргэжлийн үйлчилгээ ордог бол мэс заслын  таван эмч, мэдээгүйжүүлэгч эрчимт эмчилгээний гурван нарийн мэргэжлийн эмч, эх барих эмэгтэйчүүдийн таван эмч гээд нийт 37 нарийн мэргэжлийн их эмч, 48 сувилагч энэ үйлчилгээг үзүүлдэг аж.

Тус эмнэлэг 2013 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн анх удаа төрийн үйлчилгээний нэгдсэн эмнэлэг болж бие дааж үйл ажиллагаа явуулж эхэлсэн бол 2015 оны нэгдүгээр сараас сэтгэцийн эмчийг албан ёсоор ажиллуулж эхэлжээ. Дээрх эмнэлэг ЭМСЯ-ны харьяа бөгөөд  аймгийн нэгдсэн эмнэлэгтэй статус адилхан аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ