“Мэдлэгээр цангасан оюун ухаан” лекц болно

Монголын мэдээ | Нийгэм
mn_tuul@montsame.mn
2015-09-15 17:39:17

Монголын Залуучуудын холбоо залуусын оюуны хөрөнгө оруулалтыг дэмжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, мэдээ мэдээллээр хангах зорилгоор энэ сарыг “Номын сар” болгон зарласан. Уг сарын хүрээнд “Мэдлэгээр цангасан оюун ухаан” лекцийг зохион байгуулахаар болсон байна.

Тодруулбал МУИС, Санхүү эдийн засгийн дээд сургууль, ШУТИС-ийн  нэгдүгээр дамжааны 1000 гаруй оюутанд “Голч дүн ба Ажил”, “Цаг хугацааг хуурч болдоггүй”, “Хичээл гэдэг нэр үг, Хичээх гэдэг нь үйл үг”, “Хүсэл мөрөөдөл ярьж, Зорилго сонсож чаддаг”, “Эх орны алтан гурав” гэх мэт сэдвээр МЗХ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн О.Сансархүү үнэ төлбөргүй лекц уншихаар болжээ. Амьдралын томоохон алхмаа хийж буй дүү нартаа зориулан эдгээр лекцээ бодит судалгаан дээр үндэслэж, сургамжтай, тун сонирхолтой байдлаар бэлдсэн байна.

Их, дээд сургуулиа төгсөөд ажиллаж буй залуус оюутан байх хугацаандаа өөрийгөө хөгжүүлэх клубүүдэд явах, хэл сурах, голч дүндээ анхаарах, дадлага хийх газраа зөв сонгох, цагийн болон сайн дурын ажил хийх, дипломын ажил бичих, ном унших, тэтгэлэгт хамрагдах, илтгэл танилцуулга хийж сурах нь хамгийн чухал болохыг тэрбээр зөвлөнө. Лекц нь СЭЗДС-д энэ сарын 17-ны 16:00 цагт, ШУТИС-д энэ сарын 22-ны 11:00 цагт тус тус болох юм.

Б.Туул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд