Аймгийн төмсний хэрэгцээний 44 хувийг дотоодоос хангана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-15 17:49:08

Дорнод аймаг 2015 онд 49868,3 га-д тариалалт хийж, 30230 га-д үр тариа, үүнээс 22360 га-д улаан буудай, 14170 га-д тосны ургамал, 5540 га-д гурвалжин будаа, 4885 га-д эмийн ургамал, 233,1 га-д төмс, 131,6 га-д хүнсний ногоо, 218,5 га-д малын тэжээл тус тус тариалжээ.

Эдгээр талбайгаас нийт 37,3 тонн ургац хураах урьдчилсан баланс гараад байгаа бөгөөд үүний дийлэнх нь буюу 25,5 тонн үр тарианы ургац байна. Мөн иргэдийн хүнсний чухал хэрэгцээ болох төмс 1,596,4 тонн, 1,069,3 тонн хүнсний ногоо хураах аж.
Аж ахуйн нэгжүүдээс 16,0 мян/тн таваарын улаан буудай дотоодын гурилын үйлдвэрт тушаах боломжтой бөгөөд энэ нь хэрэгцээгээ 100 хувь хангах, төмс 44,6 хувь, хүнсний ногоо 23,1 хувь хангахаар урьдчилсан баланс гарчээ. Орон нутагт төмс, хүнсний ногооны түүвэрлэн хураалт явуулж байна. Одоогийн байдлаар 6,1 га-аас 56 тонн төмс, 10,2 га-аас 84,5 тонн хүнсний ногоо хураан аваад байгаа тухай ХХААГ-аас газраас мэдээлж байна.

Б.Туяа

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд