Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч нэмэгдэнэ

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-02-17 08:07:45

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 17. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын шинийн 10. Буд гараг.

Гөрөөсөн толгой одтой, 5 шар мэнгэтэй шарагчин могой өдөр. Өдрийн барилдлага: Үл зохилдох. Шүтэн барилдлага: Сансар. Өдрийн наран 7 цаг 50 минутад мандан, 18 цаг 09 минутад жаргана. 

Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ хэмээжээ.

Холбоотой мэдээ