Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн суурийг ирэх сард тавина

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2016-02-17 15:25:14

Монгол Улсын Засгийн газар БНСУ-ын Засгийн газрын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сан, тус улсын Экспорт-Импорт банкны хооронд 2012 онд зээлийн гэрээний дагуу Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн суурийг ирэх сард тавина.

Монгол Улсын Засгийн газар БНСУ-ын Засгийн газрын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сан, тус улсын Экспорт-Импорт банкны хооронд 2012 онд зээлийн гэрээний дагуу “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Энэхүү хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй төслийн хэрэгжилтийн явцын талаар БНСУ-ын Экспорт-Импорт банкны Эдийн засаг хамтын ажиллагааны газрын дарга Парк Сонг-Юн болон бусад албаны төлөөлөгчдийг  өчигдөр ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ноён Парк Сонг-Юн цаг зав гарган хүлээн авсанд  талархлаа илэрхийлээд төслийн хэрэгжилт удаашралтай байгаад санаа зовниж байна. Тиймээс энэ асуудалд анхаарлааа хандуулан ажиллахыг Төрийн нарийн бичгийн даргаас хүссэн юм.

Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах төслийн ажлын  хэрэгжилтийг хурдасгах асуудлаар шат дараатай арга хэмжээг авч ажиллаж  байна. Бид ирэх гуравдугаар сард тус төвийн барилгын шавыг тавихаар төлөвлөж байна. Цаашид энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд хоёр тал нягт хамтран ажиллана гэдгээ Төрийн нарийн бичгийн дарга илэрхийллээ. 

Ж.Болор

Холбоотой мэдээ