Цэцийн их суудлын хуралдаан хойшиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-02-18 18:12:44

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс энэ сарын 22-ны өдөр хийхээр товлоод байсан Их суудлын хуралдааныг хойшлууллаа.

Үндсэн хуулийн цэцийн уг хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим заалт өмнө нь Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээж, Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг хяналтын журмаар хянан шийдвэрлэхээр товлосон байсан.  

Мөн үүнээс гадна нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж УИХ-ын даргыг сонгосон Улсын Их Хурлын 2012 оны 02 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоолгохоор мэдээлэл ирүүлснийг урьдчилан шалгаж байгаа юм байна. 

Н.Туяа 

 

 

Холбоотой мэдээ