Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн бүтээлүүд эгшиглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-02-19 14:24:30

Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн мэндэлсний 65 насны ой энэ жил тохиож байна. Ойд зориулан Улсын филармонийн Симфони найрал хөгжмийн уран бүтээлчид хөгжмийн зохиолчийн дан хөгжмийн болон дууны уран бүтээлийн тоглолтыг энэ сарын 26-нд толилуулна.

Тоглолтын хөтөлбөрт “Симфони №3”, “Өргөөний баяр наадам” симфони удиртгал, ”Үүлэн заяа” дуурийн “Хоролдой ноёны ари, Цурхайн ари”, “Хөдөөгийн сайхан” симфони сьюит, “Нутгийн чулуу” гэх зэрэг бүтээл нь эгшиглэх юм.

“Тунгалаг тамир” романыг мюзикл болгохоор зорьж байсан тэрбээр 5 симфони, 4 дуурь, 2 бүжгийн жүжиг, морин хуурт зориулсан 4 том бүтээл туурвиснаас гадна 60 гаруй дуу бичжээ. Мөн олонд хамгийн танил “Нутгийн чулуу” дуугаараа нэрлэсэн дууны гурван түүвэр гаргахаар төлөвлөж байсан ч эхний түүврийг гаргаад хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Иймд энэ удаад түүний уран бүтээлийн анд нөхөд нь “Нутгийн чулуу” түүврийн хоёр дахийг хэвлүүлэн гаргасан байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ