Гэндэнгийн гудамжны замыг түр хугацаагаар хаав

Монголын мэдээ | Нийгэм
ariunzaya@montsame.mn
2015-09-16 12:15:49

Парламентын ассамблейн хурал болж буйтай холбогдуулан Гэндэнгийн гудамж буюу “Шангрилла” зочид буудлын орчим, Гэрлэх ёслолын ордны зүүн талын гэрлэн дохионы уулзвараас баруун тийш Хүүхдийн ордны баруун уулзвар хүртэлх замыг бүрэн хааж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлалаа.

Тиймээс хуримаа хийж  байгаа иргэд “Гэрлэх ёслолын ордон”-ы  хойд хаалгаар үйлчлүүлэх юм. Мөн 15-ны 22.00 цагаас 16-ны 00:00 цаг хүртэлх хугацаанд Спортын ордны баруун уулзвараас Төрийн ордны зүүн уулзвар хүртэлх замыг  бүрэн хаана. Тиймээс  Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Парламентийн ассамблейн  хурлын өдрүүдэд иргэдийг  замын хөдөлгөөнд оролцохдоо дээрх чиглэлийн замуудыг  сонгохгүй байхыг  Замын цагдаагийн газраас анхаарууллаа.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд