“Иргэд хүлээн авах төв”-д хог тээвэрлэлттэй холбоотой гомдол тасардаггүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 22:24:35

Баянхонгор аймгийн ЗДТГ-ын дэргэдэх “Иргэд хүлээн авах төв”-д хамгийн их давтамжтай ирдэг гомдол нь хог тээвэрлэлтийн асуудал байдаг байна. “Хог ачихгүй байна”, “Хогийн савнууд эвдэрч хэмхрээд, хог хийсээд байна” зэрэг асуудлыг иргэд зонхилон хэлдэг аж.

Тиймээс саяхан “Хоггүй орчинд амьдарцгаая” сэдэвт хэлэлцүүлгийг зохион явуулжээ. Хэлэлцүүлгээс тус асуудалд холбогдох байгууллагууд менежмент, бүтэц зохион байгуулалтаа боловсронгуй болгож үр дүнтэй ажиллах талаарх олон санал шүүмж гарсан байна.

Сонирхуулахад, Аймгийн Засаг даргын Тамгын газрын “Иргэд хүлээн авах төв”-ийн 70440001 дугаарын шууд утсанд улирагч онд нийт 94 иргэний мэдээлэл ирснээс 49 гомдол, 45 санал иржээ. ЗДТГ-т ирсэн нийт өргөдөл гомдлын 27 хувь нь санхүүгийн дэмжлэг хүссэн, 33 хувь нь ажил хүссэн, 10 хувь нь газрын асуудлаар, 4 хувь нь гэр хүссэн, 26 хувийг бусад чиглэлийн өргөдөл гомдол эзэлж байна.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ