Жуулчдад зориулсан сансрын шинэ хөлгийг танилцуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
jargal@montsame.mn
2016-02-22 15:48:17

САН-ФРАНЦИСКО. /Rosbalt/. Аялал жуулчлалын нислэг үйлдэхэд зориулан бүтээсэн сансрын шинэ хөлөг болох “Unity”-г Америкийн “Virgin Galactic” компанийн тэргүүн, Их Британийн тэрбумтан Ричард Брэнсон Калифорни муж улсын Мохаве цөлд оршдог сансрын буудалд танилцуулжээ. Сансрын уг хөлгийг анхны хувилбар болох “SpaceShipTwo” хөлөгт тулгуурлан бүтээсэн байна.

Сансрын шинэ хөлгийг зургаан жуулчин аялахаар болон хоёр нисгэгчтэй байхаар тооцож бүтээжээ. Тэд дэлхий орчмын тойрог замд гурван минут хүртэл хугацаанд байх боломжтой байна.

“Unity”-г нисэх онгоц-зөөгч “WhiteKing Two” пуужингаар хөөргөх бөгөөд 16 км орчим өндөрт пуужингаас салсныхаа дараа өөрийнх нь хөдөлгүүр асч, агаар мандлын дулаан давхаргад 100 км-ын өндөрт орох аж.

Сансрын шинэ хөлгийн туршилтын нислэгийг хийгээгүй байгаа учраас сансарт хийх анхны аяллыг одоогоор товлоогүй байна.

Дашрамд, “Unity” гэдэг нэрийг энэ хөлгөөр сансарт аялахыг хүсч байгаа Британийн алдартай эрдэмтэн Стивен Хокинг бодож олжээ.

Сансарт аялах хөлгийн анхны хувилбар болох “SpaceShipTwo” зуны  туршилтын нислэг хийх үеэр сүйрчээ. Осол 2014 оны 10 дугаар сарын 31-нд болсон байна. Сансрын хөлөг нисэх онгоц-зөөгчөөс салж, хөдөлгүүр нь ассан боловч хэдэн минутын дараа хоёр хэсэгт хуваагдаж газар унажээ. Ослын улмаас нисгэгчдийн нэг нь амиа алдсан байна. Мөрдөн байцаагчдын мэдээлснээр, амиа алдсан нисгэгч алдаа гаргасан нь ослын шалтгаан болжээ. 

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ