Манлай суманд спортын ордны нээлт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 15:24:14

Өмнөговь аймгийн Манлай суманд Спортын ордны нээлт 2 дугаар сарын 26-нд болно.

Энэ үеэр үндэсний бөхийн барилдаан болох ажээ. Мөн энэ сарын 27-нд шинэхэн спортын ордоныхоо нээлтэнд зориулан гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулахаар төлөвлөөд байна. 250 хүний суудалтай уг спортын ордонг Оюутолгой кампани 100 хувь хөрөнгө оруулан байгуулсан аж. Энэ нь тус компанийн нөлөөллийн бүс нутгуудынхаа нийгэм рүү чиглэсэн томоохон хөрөнгө оруулалтын нэг ажээ. Тус спортын ордон нь хамгийн сүүлийн үеийн технологийн дагуу барьсанаараа давуу тал юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ