“Флоренс” хар салхи 15 хүний аминд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2018-09-17 14:41:22

ВАШИНГТОН. /Синьхуа/. АНУ-ын Умард болон Өмнөд Каролина муж улсад дэгдсэн “Флоренс” хар салхины хүч суларсан хэдий ч түүнээс үүссэн байгалийн гамшгийн улмаас 15 хүн амиа алдсан байна.


Уг хар салхины хүч сулран халуун орны шуурганы хэмжээнд хүрсэн ажээ. Дээрх бүс нутагт өнгөрсөн ням гарагт аадар бороо орсны улмаас үерийн гамшиг үүссэний зэрэгцээ нэг сая гаруй өрхийн цахилгаан хангамж тасалдсан байна.


Баасан гарагийн өглөөнөөс хойш АНУ-ын эргийн хамгаалалтын ажилтнууд болон сайн дурынхан үерийн уснаас 900 гаруй хүнийг аварчээ.


АНУ-ын Цаг уурын үндэсний хүрээлэнгээс мэдээлснээр, хар салхины анхааруулга бүхий бүс нутагт 5.25 сая оршин суугч амьдарч байгаа аж.



Холбоотой мэдээ