Турктэй залгаа бүх хилийн дагуу хилчдээ байрлуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРКАИР. /РИА Новости/. Турк улстай залгаа бүх хилийнхээ дагуу хилийн цэргүүдээ байрлуулах шийдвэрийг Иракийн Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч болон Ерөнхий сайд Хайдер аль-Абадигаар удирдуулсан тус улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн уулзалтын үеэр гаргасан байна. Энэ тухай тус улсын Ерөнхий сайдын хэвлэлийн алба мэдээлжээ.
“Аливаа зөрчлөөс урьдчилан
сэргийлж, хамгаалахын тулд Ирак-Туркийн бүх хилийн дагуу хилийн хүчнийг
байрлуулах шийдвэрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргалаа” гэж хэвлэлийн албаны мэдээнд тэмдэглэсэн байна.
Турк улс Иракийн агаарын хилийг зөрчсөн болохыг НҮБ-д
нотлохын тулд Гадаад хэргийн яам шаардлагатай бүх арга хэмжээг авна гэж уг баримт бичигт
дурджээ.