Цаг агаар хүйтэрч байгаа тул болгоомжтой зорчихыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-09-19 14:41:20
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймагт өглөө 9-11 цагийн үед бороо орж байсан бол одоо цасан шуурга шуурч зам, талбай халтиргаа, гулгаатай болж байна. Иймд зуны дугуйтай автомашинууд замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг Цагдаагийн газар, ОБГ-аас хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан олон нийтэд анхааруулж буй.

Есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө  цас их орж салхи түр зуур 12-14 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч эрс хүйтрэх тул зам, даваа хаагдаж болзошгүй тухай ОБГ-аас мэдээлэв. Иймд дээрх цаг хугацаанд хөдөө орон нутагт зорчихгүй байхыг анхаарууллаа.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ