2021 он хүртэлх инженерийн шугам сүлжээний зураг төслийг хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-02-26 10:02:40

Сэлэнгэ аймгийн Ерөө сум сумынхаа инженерийн шугам сүлжээний зураг төслөө 2021 он хүртэл хийжээ.

Энэхүү зураг төслийг н.Батсайхан захиралтай Улаанбаатар хотын ''Зофир'' ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд сумын төрийн албан хаагчдын нэгдсэн зөвлөлгөөн дээр гардуулан өгсөн байна. Тус сум ''Төрийн албан хаагчдын нэгдсэн уулзалт''-аа сумын ИТХ, ЗДТГ хамтран энэ сарын 22-ны өдөр зохион байгуулжээ. Уулзалтын хүрээнд ИТХ-ын дарга Н.Дэлгэрцэцэг 2015 онд сумын ИТХ-аас хийсэн ажлаа тайлагнасан байна.

Мөн сумын Засаг дарга Б.Сэргэлэн 2015 оны ажлаа дүгнэж, 2016 онд хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуулжээ. Энэ үеэр сумын төр төсвийн байгууллагуудын удирдлагуудтай 2016 оны үр дүнгийн гэрээ байгуулж, ЗДТГ-ын төрийн албан хаагчид шинэчилсэн хуулийн талаар мэдээлэл авсан байна.

 Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ