Яаралтай тусламжийн төхөөрөмж дээр хэрхэн ажиллах талаар суралцлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн ЭМГ, Австралийн Гриффитийн их сургуулийн эрчимт эмчилгээ яаралтай тусламжийн багш, докторуудтай хамтарч дадлагад суурилсан мэдлэг олгох сургалт зохион байгууллаа.
Хот хөдөөгийн аль ч эмнэлэгт ирж байгаа яаралтай тусламжийн дуудлагын тодорхой хувийг зам тээврийн осол аваартай холбоотой дуудлагууд эзэлдэг аж.
Тухайлбал
Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн зам тээврийн ослын 2017 оны мэдээгээр 36591 зам тээврийн осол бүртгэгдэж, өмнөх оныхоос 10121 буюу 21.7 хувиар
буурсан мэдээтэй байгаа аж. Харин дээрх зам тээврийн ослын 14 хувь нь Сэлэнгэ
аймагт бүртгэгджээ.
Эдгээр зам тээврийн ослын дуудлагын дийлэнх тохиолдол нь хот суурин газраас алслагдсан зам дээр гарч эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадалгүй амь насаа алдах тохиолдол их байдаг тухай албаны хүн өгүүлэв.
Тиймээс Сэлэнгэ аймгийн ЭМГ-аас эхний
ээлжинд сум, тосгодын ЭМТ-үүдэд ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдээ чадавхжуулах
тэдгээрийг яаралтай тусламжийн багаж тоноглолоор хангах нь нэн тэргүүний тулгамдсан асуудал
хэмээн үзэж эл сургалтыг зохион байгуулсан аж.
Сургалт бүсчилсэн хэлбэрээр хоёр өдөр үргэлжилж олныг хамарсан ослын үед тээвэрлэлтийг хэрхэн зөв зохион байгуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэх чадварыг олгоход чиглэгдсэн байна.
Эхний өдөр Сүхбаатар,
Алтанбулаг, Хүдэр, Ерөө зэрэг 10 сумын 40 гаруй эмч, сувилагч, мөн цэрэг
цагдаа, онцгой байдлын тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтнүүд оролцов.
Тэд осол гэмтлийн үед хэрэглэх яаралтай тусламжийн багц тоног төхөөрөмж дээр
суралцсан аж.
Ч.Отгонцэцэг