Цэргийн бааз байгуулах газраа сонгохыг АНУ-д санал болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-09-27 11:21:13

НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Цэргийн бааз байгуулах газраа өөрсдөө сонгохыг Польш улс АНУ-д санал болгожээ. Энэ тухай тус улсын Ерөнхийлөгч Анжей Дуда НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы улс төрийн ерөнхий хэлэлцүүлгийн дүнд болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.


“АНУ-ын цэргүүдийг байнга байлгаснаар Польш улсын аюулгүй байдлыг бэхжүүлэх нь чухал юм. Тийм учраас АНУ-ын армийн төлөөлөгчид цэргийн бааз байгуулах газраа сонгож болно гэж бид хэлсэн юм. Польш улс өөрийн зардлаар шаардлагатай дэд бүтцийг бэлтгэх болно. Энэхүү бэлтгэх үйл ажиллагаанд 2 тэрбуам ам.доллар шаардлагатай” гэж Польшийн төрийн тэргүүн мэдэгджээ. 


Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ