“Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийн зөвлөл хуралдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-02-26 17:33:14

“Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Зөвлөлийн анхдугаар хурлыг Гадаад хэргийн сайд, Зөвлөлийн дарга Л.Пүрэвсүрэн удирдан хийлгэв.


Монгол Улсын түүх, соёл, урлагийн өв сан, нийгэм эдийн засгийн хөгжил, спортын амжилтыг олон улсад таниулах, эдийн засгийн гадаад харилцааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, аялал жуулчлалыг татах, үндэсний брэнд бүтээгдэхүүнийг сурталчлах, дүрслэх урлаг, номын үзэсгэлэн гаргах, кино наадам зохион байгуулах, олон улсын арга хэмээнд оролцох, хэвлэл мэдээллийн байгууллагуудын гадаад харилцааг дэмжих гэх мэт Хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөөг энэхүү хурлаар хэлэлцлээ. Төлөвлөгөөг ойрын үед Засгийн газрын хуралдаанд танилцуулна.
Зөвлөлийн дэд дарга бөгөөд БОНХАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, мөн Зөвлөлийн гишүүд БСШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, ЭМСЯ, БХБЯ-ны газрын захирал, Нийслэлийн Засаг даргын нийгмийн асуудал хариуцсан орлогч, МонЦаМэ агентлагийн дэд захирал, Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга, Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, Урлагийн зөвлөл ТББ-ын гүйцэтгэх захирал, Соёл урлагийн их сургуулийн захирал энэхүү хуралд оролцлоо.

Холбоотой мэдээ