Индонезид болсон гамшгийн улмаас амиа алдагсдын тоо 384-т хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
nyamtulga@montsame.gov.mn
2018-09-29 16:14:34
twitter.com/Nyamkanmk

ЖАКАРТА. /Reuters/. Индонезийн Сулавеси аралд болсон хүчтэй газар хөдлөлт болон цунамигийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 384-т хүрсэн байна.


Амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь далайн эрэгт өндөр давалгаанд цохиулж, живжээ. Өчигдөр тус эргийн хотоос холгүй 7.5 баллын хүчтэй газар хөдлөлт болж, улмаар 6 метр өндөр давалгаа үүсчээ.


Газар хөдлөлт болох үед иргэд далайн эрэг дээр тус тусын ажлаа хийж байсан учир цунамигаас зугтаж амжилгүй хохирогч боллоо гэж Индонезийн Гамшгийн нөлөөллийг буруулах агентлагийн хэвлэлийн төлөөлөгч Пурво Нугрохо мэдэгджээ.


Д.Нямтулга

Холбоотой мэдээ