АНУ анхааруулга өгөх дохиоллын системээ шалгалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.gov.mn
2018-10-04 11:01:13
twitter.com/Nyamkanmk

ВАШИНГТОН. /ВВС/. АНУ даяар нийт 200 сая гаруй гар утсанд “Ерөнхийлөгчийн анхааруулга” дохиог илгээсэн байна.


Онцгой байдлын үед анхааруулга өгөх харилцаа холбооны энэхүү системийн ажиллагаа хэвийн байгаа эсэхийг шалгах зорилгоор уг арга хэмжээг явуулжээ.


Энэ анхааруулгын систем нь өөр төрлийн системийг бодвол утас унтарсан болон сүлжээгүй болсноос бусад тохиолдолд анхааруулах захидлыг иргэдийн гар утсанд найдвартай хүргэдэг ажээ.


Иргэдийн зарим нь энэ туршилтыг “Д.Трампын анхааруулга” гэж нэрлэсэн боловч яг үнэндээ АНУ-ын төрийн тэргүүн энэ шалгалтад биечлэн оролцоогүй юм.


Энэ удаад дохиог АНУ-ын Онцгой байдлын ерөнхий газраас өгсөн бөгөөд жинхэнэ анхааруулах дохио өгөх зарлигийг АНУ-ын Ерөнхийлөгч буулгаж, Онцгой байдлын ерөнхий газар гүйцэтгэдэг байна.


Пуужингийн халдлага, террорист үйл ажиллагаа, байгалийн гамшгийн үед энэ анхааруулга өгөх дохиог ашигладаг байна.


Д.Нямтулга

Холбоотой мэдээ