Олимпиадад амжилттай оролцсон сурагчдад гэрчилгээ гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-02-29 12:43:15

Монголын Ерөнхий боловсролын дунд сургуулиудын багш нарын холбоо, Оюуны өмчийн газар хамтран нийслэлийн ЕБС-ийн сурагчдын дунд гар зургийн олимпиадыг энэ сарын 28-29-нд зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд жил бүр нийслэлийн 1500 орчим сурагч хамрагддаг бөгөөд энэ жил 2000 орчим сурагч оролцсон байна. Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар өнөөдөр олимпиадад амжилттай оролцсон 6-12 ангийн сурагчдыг хүлээж авч, зохиогчийн эрхийн гэрчилгээ гардууллаа.

Уг олимпиад нь найм дахь удаагаа болсон ба анх удаа Оюуны өмчийн газартай хамтран зохион байгуулсан аж.

Б.Туул

Холбоотой мэдээ