Хоккайдо мужид дахин газар хөдлөлт болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2018-10-05 09:36:49

ТОКИО. /NHK/. Баасан гарагийн өглөө Японы хойд нутгийн Хоккайдо мужид 5.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай тус улсын Цаг уурын газраас мэдээлэв.


Газар хөдлөлт орон нутгийн цагаар өглөөний 8:58 цагийн орчимд болсон ба түүний голомт нь 30 километрийн гүнд байсан байна. Одоогийн байдлаар хэн нэгэн хүн бэртэж гэмтсэн тухай мэдээлэл байхгүй байгаа бөгөөд цунамийн түгшүүр зарлаагүй юм.


Зам тээврийн яамны мэдээлснээр, Саппоро хотын ойролцоо оршдог “Шинэ Читосэ” нисэх буудлын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа аж.


Э.Хулан

Холбоотой мэдээ