Хөвсгөлд бензин шатахууны үнэ 60-140 төгрөгөөр нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-10-08 11:24:01

Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд бензин шатахууны үнэ 60-140 төгрөгөөр нэмэгджээ. "Петровис" компанийн дизель түлш 2170 төгрөг байсан бол  2310 болж 140 төгрөгөөр, "АИ-92"  1920 төгрөг байсан бол  2020 болж  100 төгрөгөөр, "А-80"  1740  төгрөг байсан бол  1840 болж 100 төгрөгөөр, "А-95"  2180  төгрөг байсан бол  2240 болж   60 төгрөгөөр нэмэгдсэн  байна. Тус аймгийн хэмжээнд он гарснаас хойш гуравдугаар сард 90-240,  долдугаар сард 70-90 төгрөг,  10 дугаар сард 60-140 төгрөг, нийт гурван удаа бензин шатахууны үнэ нэмэгдээд байгаа ажээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ