Говь-Алтайн нутгаар цас орж, шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-10-18 11:18:55

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Ойрын өдрүүдэд Говь-Алтайн зарим нутгаар хур тунадас, цас орж цасан шуурга шуурах тул иргэд хөдөлмөрчдийг анхаарал болгоомжтой байхыг тус аймгийн Цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээлэв.

Аравдугаар сарын 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 18-нд Алтайн уулсаар, 19-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Харин мөн өдрүүдэд Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан, 19-нээс ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй. 


Э.Нарангэрэл


Холбоотой мэдээ