Нэг сурагч нэг ахмад настныг даан авч тусалж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-10-19 12:40:48

Хөвсгөл /МОНЦАМЭ/Хөвсгөл аймаг энэ оныг “Ахмад настнаа дээдлэх жил” болгон зарлаж ахмадуудад чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулж байна. Аймгийн хэмжээнд 11200 гаруй ахмад настан амьдардаг бөгөөд 7000 гаруй нь харьяалалгүй ахмадууд. Жилийн ажлын хүрээнд  Мөрөн сумын ерөнхий боловсролын сургуулийн  зургаагаас дээш ангийн бүлэг бүр нэг ахмадыг даан авч 341 бүлэгт 341 ахмад харьяалалтай болжээ.

Энэ нь ямар нэгэн байгууллагад харьяалалгүй ахмадуудыг тодорхой хамааралтай болгож хүүхдүүд сонгосон ахмадаа тусалж дэмжиж баярлуулж байхаас гадна бага наснаасаа ахмад настнаа хүндлэн дээдлэх өв уламжлалаас суралцах ач холбогдолтой юм. Сурагчид зөвхөн нэрлэсэн жилийн хүрээнд төдийгүй сургуулиа төгстөл ахмад настандаа туслаж байх ажээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ