Шри Ланка Улсын парламентын даргын айлчлал хойшлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улс (БНАСШЛУ)-ын парламентын дарга Кару Жаяасурьяагийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлал тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.
Тэрбээр УИХ-ын дарга М.Энхболдын урилгаар Монгол Улсад эн сарын энэ сарын
28-наас ирэх сарын 01-нд айлал хийхээр товлоод байсан ч Шри
Ланка Улсын дотоодын нөхцөл байдлаас
үүдэн ийнхүү айлчлалаа хойшлуулсан байна.
Түүний айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурал, БНАСШЛУ-ын парламент хооронд хамтын
ажиллагаа тогтоох тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөөд байсан юм. Түүнчлэн Улаанбаатар
дахь Шри Ланка Улсын
Өргөмжит
консулын газрыг нээхээр төлөвлөж
байв.