Валютын ханш, шатахууны үнийн асуудлаар Засгийн газарт чиглэл өгнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гурван байнгын хороо, нэг дэд хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.
Тухайлбал, 09.00 цагт Эдийн засгийн байнгын хорооны
хуралдаж, “Төрөөс
мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын
төсөл,
Валютын
ханш, бензин, шатахууны үнийн асуудлаар Засгийн газар, Монголбанкинд чиглэл
өгөх тухай тогтоолын төслийг
хэлэлцэх юм. Мөн байнгын хорооны хуралдаанд УУХҮ-ийн сайд цаг үеийн асуудлаар
мэдээлэл хийх аж.
11.00 цагт болох Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн
байнгын хорооны хуралдаанаар
Амьтан,
ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх
үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхээс гадна Мал
тооллого, хадлан, тэжээл, ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажил, хүнсний
ногооны хангамжийн талаар
тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Харин 13.00 цагт Хүний эрхийн дэд хороо хуралдаж, Монгол
Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх ХЭҮК-ын 17 дахь илтгэлийг сонсоно.
Үдээс хойш буюу 14.00 цагт Хууль зүйн байнгын хорооны
хуралдаанаар Үндсэн
хуулийн цэцийн 2018 оны 13 дугаар дүгнэлтийг хэлэлцэх юм.