Цогцоснуудын хэн болохыг тогтоохоор эмнэлэгт хүргэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-10-31 11:55:43

ЖАКАРТА. /Xinhua/. Индонезид осолдсон зорчигч тээврийн нисэх онгоцноос нийт 37 хэсэг цогцсыг нийслэл Жакарта хотын цагдаагийн эмнэлэгт хүргэж, тэдгээрийн хэн болохыг тогтоохоор ажиллаж байгаа тухай тус улсын аврах албаны ажилтнууд лхагва гарагт мэдээлэв.


Даваа гарагийн өглөө агаарын тээврийн “Lion Air” компанийн “Boeing 737 Max 8” нисэх онгоц 180 гаруй зорчигчийг тээвэрлэн Жакарта хотоос баруун Ява мужийг зорин хөөрсөн боловч далайд осолдсон харамсалтай хэрэг гарсан билээ. Энэхүү ослоос амьд гарсан хүн одоогийн байдлаар байхгүй байгаа юм. 


“Лхагва гарагт аврах албаны ажилтнууд эрэн хайх ажиллагааны талбайг улам тэлж, 24 километр болгон ажиллаж байна” гэж Индонезийн үндэсний эрэн хайх, аврах албаны дарга Нугрохо Буди Вирянто сэтгүүлчдэд мэдээлсэн байна.


Зорчигчдын эд зүйлсийг хайх ажиллагаа ч мөн үргэлжилсээр байна гэж тэрбээр нэмж хэлжээ.



Холбоотой мэдээ