Төрийн албаны мэргэшлийн шалгалт зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-03-02 17:52:36

Төв  аймгийн нутгийн захиргааны байгууллага  дэс түшмэлийн  хоёр, туслах түшмэлийн 11 сул орон тоог анх орох иргэдээс нөхөхөөр төрийн албаны мэргэшлийн шалгалт зарлалаа.

Энэ сарын 25-нд ерөнхий мэдлэг, ур чадвар, мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох зэрэг сорилын хүрээнд зохион байгуулах шалгалтын бүртгэл 3 дугаар сарын 22, 23-нд аймгийн Засаг даргын Тамгын газар болно. Бүртгүүлэгчид төрийн албан хаагчийн анкет, боловсролын түвшин, мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх бичиг баримт,  иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэрийн эх, хувь, хуулбар,  2 хувь цээж зураг, шалгалтын үйлчилгээний төлбөр тушаасан баримт, цэргийн үүрэгтний үнэмлэх зэргийг бүрдүүлэнэ.

Энэ тухай 70272030, 86868626 дугаараас лавлах боломжтой юм.

Төв аймаг Ш.ШҮрэнцэцэг

 

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ