Ховд аймгийн “Мянгад” адуу, Хэнтийн “Галшарын улаан” ямааг бие даасан омгоор баталгаажуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Ховд
аймгийн "Мянгад" адуу, Хэнтийн “Галшарын улаан” ямааны судалгаа, шинжилгээний
ажлын дүнг ХХААХҮ-ийн
сайдын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, бие даасан омгоор
баталгаажуулав.
"Мянгад" адууг Ховд аймгийн Мянгад суманд
хурд-махны чиглэлээр, “Галшарын улаан” ямааг Хэнтий аймгийн Галшар суманд
ноолуурын чиглэлээр тус тус үржүүлж
байгаа юм. Эдгээр малыг бие
даасан омгоор баталгаажуулж буй нь малын үржил селекцийн ажлын ололтыг хянан
магадалж баталгаажуулах ажлын хүрээнд хийж байна. Үүний үр дүнд Монгол Улсад үржүүлж буй бие
дааж баталгаажсан үүлдэр, омгийн мал 49 болж, малын генетик нөөцөд суурилсан
үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний цар хүрээг тэлэх, малын чанар, бүтээмжийг
сайжруулан, түүнээс эдийн засгийн илүү их үр шим, ашиг хүртэх, олон улсад
сурталчлах нөхцөл бүрдэж байна.
Ховд аймгийн Мянгад адуу нь Монгол орны баруун, их нууруудын
ай сав, байгаль, цаг уурын эрс, тэс уур амьсгалтай бүс нутагт дасан зохицсон,
хурдны чиглэлээр голлон үржүүлж буй адуу юм. Уг адууны цөм сүргийг Ховд аймгийн
Мянгад, Буянт, Дөргөн, Эрдэнэбүрэн гэсэн сумдад үржүүлж байна. Хэнтий аймгийн Галшарын улаан ямаа нь тал
хээр, хуурай хээрийн бүсийн Галшар, Баянхутаг, Баянмөнх, Дархан гэсэн сумдад
голлон, аймгийн нийт суманд жигд тархсан бөгөөд ноолуурын чиглэлээр сонгон
үржүүлж буй ямаа юм.