Цахим баримт олгож байгаа эсэхэд Татварын хэлтэс шалгалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-11-05 11:12:19
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймагт цахим баримт олгодог 3000 гаруй аж ахуйн нэгж, 10 мянга гаруй иргэн байна. Өөрөөр хэлбэл, Орхон аймгийн нийт аж ахуйн нэгжийн 90 хувь нь цахим баримт олгож байна гэсэн үг юм.

“Цахим баримтын тухай хууль” 2016 оноос хэрэгжиж эхэлсэн. Гэвч хууль хэрэгжиж эхэлсэнээс хойш зарим үйлчилгээний газар иргэдэд огт баримт өгөхгүй байгаа талаарх гомдол аймгийн ЗДТГ-ын “Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах 70353511” утас болон Татварын хэлтэст ирсээр байгаа юм. Иймд Орхон аймгийн Татварын хэлтэс аж ахуйн нэгжүүдэд цахим баримтын  шалгалт хийх гэнэ. Өнгөрсөн онуудад цахим баримт олгохгүй байгаа аж ахуйн нэгжид торгууль ногдуулж байжээ.


Холбоотой мэдээ