С-300-д цохилт өгөхөд бэлэн гэж мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /АиФ/. Сири
улс Израилийн байнуудад цохилт өгвөл манай улс тус улсын С-300 системүүдэд
цохилт өгөхөд бэлэн гэж Израилийн Иерусалим болон хүрээлэн буй орчин, соёлын
өвийг хамгаалах асуудал эрхэлсэн сайд бөгөөд Орос- Израилийн засгийн газар
хоорондын комиссыг хамтран даргалж буй Зеэв Элькин мэдэгджээ.
“Сирид С-300-г нийлүүлэх нь том алдаа байсан. Сирийн цэргүүд гартаа орсон
техникээ зөв ашиглаж чаддаггүй. Цогцолборуудыг буруу ашигласнаар иргэний
агаарын тээврүүдэд цохилт өгч болзошгүй” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ.