Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нүд бүрэлзэнэ

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-03-04 08:27:05

Аргын тооллын 3 сарын 4, Сугар гараг. Билгийн тооллын 25, Суулга одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 7 цаг 30 минутад мандан, 18 цаг 38 минутад  жаргана.

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр бурхныг тахих, номын үүднээ орох, үхэр, адуу сургах, байшингийн суурь тавих, сайн үйлсийг бүтээх, баяр хурим хийх, их хэргэм зүүх, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадгай хийх, хувцас урлах, орныг барих, санд нууцлах, элдэв урлалын үйлд сайн. Цэрэг хөдөлгөх, улаа гаргах, хиншүү хярвасны үйл, их хэрэг, худалдаа арилжаа хийхэд муу. Өвдвөл долоо хоногоос илааршина. Замд гарвал төрөлхтний асрахуй яриаг сонсоно. Баруун чих хангинавал өчүүхэн төдий айдас болно. Зүүн чих хангинавал хэрүүл тэмцэл болно. Тагнай эрвэгнэвэл сэтгэл үймэрнэ. Өдрийн сайн цаг нь морь, хонь, тахиа, хулгана, бар, туулай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нүд бүрэлзэнэ.

Холбоотой мэдээ