УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж Сеймийн Дэд Маршал Эугэниуш Гжэшчакийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-09-17 09:58:03

Монгол Улсын Их Хурлын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн (Парламент) Дэд Маршал Эугэниуш Гжэшчак тэргүүтэй төлөөлөгчид Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллага /ЕАБХАБ/-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хуралд оролцохоор Монгол Улсад айлчилж байна.

Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж өнөөдөр /2015.09.16/ ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлын нээлтийн ажиллагаанд оролцсоны дараа Дэд Маршал Эугэниуш Гжэшчак тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж БНПУ-ын Сеймийн Дэд Маршал Эугэниуш Гжэшчакийг манай оронд тавтай айлчлахыг уриад ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Намрын хуралд оролцож буйд талархал илэрхийлэв. Тэрээр Монгол Улс, БНПУ-ын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байна гээд хоёр талын парламент хоорондын харилцаа онцгой байр суурь эзэлдгийг тэмдэглэлээ.

Сеймийн Дэд Маршал Эугэниуш Гжэшчак хоёр талын парламент хоорондын харилцаанд парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагаа чухал нөлөөтэйг онцлов. Мөн тэрээр монгол орны хөдөө аж ахуйн талаар сонирхож буйгаа илэрхийлсэн юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд