Монгол туургатны наадамд оролцох эрхээ авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-11-16 22:49:12

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЕББД нэгдүгээр сургуулийн н.Одгийв багштай "Монгол жаалууд" дугуйлангийн хүүхдүүд Улан-Үдэ хотод болох монгол туургатны наадамд оролцох эрхээ авчээ.

Тус дугуйлангийн хүүхдүүд саяхан БНХАУ-ын Эрээн хотод болсон Олон Улсын Монгол туургатны хүүхдийн урлагийн их наадамд амжилттай оролцоод иржээ. Энэхүү наадамд онгол жаалууд" дугуйлангийн 38 хүүхэд, хоёр багш оролцсон байна. Тэд зохиолын дууны төрөлд Тэнгэр ээж минь өршөө дуугаар хамтлагаараа алтан медаль, зохиолын дууны төрөлд 7б ангийн сурагч Б.Шинэбаяр мөнгөн медаль, Ардын дууны төрөлд 5в ангийн сурагч Д. Ганхуяг хүрэл медаль тус тус хүртжээ. Эдгээр авьяастнууд тун удахгүй Улан-Үдэ хотод болох монгол туургатны наадамд оролцох эрхээ авсан байна.

 

Холбоотой мэдээ