Сонсголын бэрхшээлтэй иргэдийн ихэнх нь дохионы хэлгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-03-05 09:26:24

Жил бүрийн 3-р сарын 3-ны өдөр бол Сонсголын бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр. Сүхбаатар аймгийн хэмжээнд 270 гаруй иргэн Сонсгол бууралт, дүлийрэлттэй гэсэн тоо байна. Тэгвэл эдгээр иргэдийн эрхийг хамгаалах өдрөөр Насан туршийн боловсрол төвөөс тэдний санаа бодлыг сонсох уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтын үеэр хөдөлмөрийн хэлтэс, нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс гэсэн байгууллагуудаас холбогдох мэргэжилтэн ирж зөвлөгөө өгчээ.

Баруун-Урт суманд гэхэд сонсголын бэршээлтэй 100 гаруй иргэн бий. Тиймээс Насан туршийн боловсрол төв ажлын өдөрт хуваарь гарган хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн сургалтуудыг явуулдаг байна. Жишээ нь: Сонсголын бэрхшээлтэй, хэлгүй дүлий иргэдийн ихэнх нь дохионы хэлгүй  хүмүүс. Иймд тэдэнд мэргэжлийн багшаар дохионы хэл заалгадаг гэнэ.

Мөн уулзалтын үеэр сонсголын бэршээлтэй иргэд халамж үйлчилгээтэй холбоотой асуудлыг ихэвчлэн хөндөж байлаа. Сүхбаатар аймагт 2500 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд бий. Төрөөс тэдэнд сард 126,000 төгрөг өгдөг. Өөр нэмэлт орлого байхгүй. Хүнс тэжээлийн талонд хамрагдая гэхээд та нар орлоготой хүмүүс гэдэг шалтгаанаар хасагддаг. Ажил хөдөлмөр эрхлэх боломж хүн бүрт олдоггүй зэрэг асуудлуудыг ярьж байлаа.

Т. Одончимэг

 

 

Холбоотой мэдээ