Цахилгаан эрчим хүчний зардал гурван жилд 30 гаруй хувиар өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-11-21 21:01:10

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн төсвийн шууд харьяа байгууллагын цахилгааны зардал сүүлийн гурван жилд 37,1 хувиар өссөн нь эрчим хүчний хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгааг илтгэж байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Д.Нарангэрэл мэдээллээ.

Аймгийн төсвийн шууд харьяа байгууллагуудын цахилгаан, дулаан, шатахуун, бичиг хэргийн зардал жилийн төсвийн 12,1-12,4 хувийг эзэлдэг ч сүүлийн гурван жилд өссөн байна. Тухайлбал  халаалтын зардал 17,2, шатахууны зардал 8,8, бичиг хэргийн зардал 22,8 хувиар нэмэгдсэн аж.

Бугат, Бүрэгхангай, Булган зэрэг суманд дээрх зардал аймгийн дунджаас дээгүүр буюу жилийн төсвийн 14,4-20,3, Баян-Агт, Гурванбулаг, Дашинчилэн зэрэг суманд бага буюу жилийн төсвийн 5,9-8,5 хувийг зарцуулдаг тооцоо байна. 

Холбоотой мэдээ