Хорт зуршлаас татгалзаж чаддаг болоход дөхөм боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНХорт зуршил болоод муу үйл, бусдад уруу татагдахгүй байхын тулд өсвөр насны хүүхдүүдийг бусдад “Үгүй” гэж хэлж чаддаг байх хэрэгтэйг сургалаа.
Булган аймгийн Гурванбулаг сумын ахлах ангийн сурагчдад “Үгүй” нэртэй сургалт зохион байгуулагдсаныг тус сумын олон нийтийн цагдаа А.Ууганцэцэг мэдээллээ.
Сурагчдын оролцоонд түшиглэсэн 40 минутын сургалтыг анги тус бүрээр хийж хүүхэд болгоныг сургалтанд хамрууллаа. Ингэснээрээ хүүхэд бүрт хүрч, тэд хорт зуршилаас татгалзах алхам нь нэмэгдэж, өөртөө итгэлтэй үгүй гэж хэлж чадах хэмжээний сургалт боллоо гэж багш суралцагчид үзэж байна. Гурванбулаг сумын ЕБС–д 600 орчим суралцагчид сурдаг юм байна.
П.Батням