Франц цөмийн цахилгаан станцын тоогоо бууруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2018-11-28 11:32:42

ПАРИС. /NHK/. Франц улс 2035 он гэхэд цөмийн цахилгаан станцаас хамааралтай байдлыг 70 хувиас 50 хувь болгон бууруулна гэж тус улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон мэдэгдэв.


Эрчим хүчний бодлогын талаархи төлөвлөгөөнд тэмдэглэснээр, тус улсад үйл ажиллагаа явуулдаг 58 цөмийн цахилгаан станцын 14-ийг хаах аж. Ингэхдээ Э.Макрон Францын Ерөнхийлөгч асан Франсуа Олландын өмнө нь дэвшүүлсэн хугацааг арван жилээр хойшлуулсан байна.


Засгийн газар 2030 он гэхэд салхин цахилгаан станцын тоог гурав дахин, нарны цахилгаан станцын тоог тав дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх болон энэ төрлийн судалгааны ажилд жил тутам 7-8 тэрбум евро буюу 8-9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж Э.Макрон хэлжээ. 

Холбоотой мэдээ