Гавьяат дасгалжуулагч Г.Оюунболд боксын спортын заалтай боллоо

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2018-11-29 09:23:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Г.Оюунболд боксын спортоор сонирхогч хүүхэд, залууст зааж сургахаар шинэ спорт заал байгуулан үйл ажиллагаагаа эхлүүллээ. 

Тэрбээр, “Өөрийн дуртай ажил минь намайг зүгээр суулгахгүй байна даа. Монгол Улсад боксын спорт үүсч, хөгжсөний 70 жилийн ойд зориулан өөрийн хүч, хөдөлмөрөөр спорт заал байгуулан ажилдаа шамдан орлоо. Дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат цолтой мундаг шавь нарынхаа цувааг үргэлжлүүлсээр байх болноо” гэв.

Дашрамд сонирхуулахад, МУГД Г.Оюунболд нь Дэлхийн аварга, гавьяат тамирчин Д.Лхагва, Ч.Цэвээнпүрэв нарын мэргэжлийн боксын анхны багш юм.

Холбоотой мэдээ