Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд санал авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2018-11-29 21:53:14
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах ажилд санал авах хэлэлцүүлэг өнөөдөр Мандалговь хотноо болж, үйл ажиллагаанд аймаг сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга, Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү, төлөвлөгөөг боловсруулах ажлыг хариуцан ажиллаж байгаа “Вектор мэп” ХХК-ний захирал Ш.Наран-Очир болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах ажлыг Дундговь аймгийн Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөөнд хэрэгжүүлэхээр тусгасны дагуу 2018 онд 15 суманд ангилал бүрээр судалгаа хийгдэж, санал авсан ажээ.

Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг ХАА-н газар, хот тосгон бусад суурин газар, зам шугам сүлжээний газар, Ойн сан болон усны сангийн газар, тусгай хэрэгцээний газар гэсэн таван ангиллаар хийж, ангилал тус бүр дээр ийнхүү өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулан хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

Аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Дундговь аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө  нь аймгийн нийт нутаг дэвсгэрийг хамарч газрын нэгдмэл сангийн ангилал бүрээр төлөвлөлт хийгдэж байгаа нь сайшаалтай байна” хэмээн онцолжээ.  

Холбоотой мэдээ