Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын Тамгын газар парламентын бүх гишүүдэд үйлчлэх ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunzaya@montsame.mn
2018-11-29 19:15:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Тэрээр ярихдаа, “АТГ-аас хийсэн мэдээллийг сонслоо. М.Энхболд гэдэг хүний заавраар АТГ хөдөлж байна гэж ойлгогдож байна. Өнөөдөр УИХ-ын дарга Дэгийн тухай хууль зөрчиж, 10.00 цагаас хойш УИХ-ын чуулганыг хуралдуулсангүй. Хэлэлцэх асуудал нь тэдний өөрсдийнх нь өргөн барьсан Засгийн газартай холбоотой байв.Кноп дарах гишүүдийн ирц бүрдсэнгүй гэж ойлгож байгаа. Тэд ёс зүйн хороог хуралдуулах шалтгаанаар чуулганыг хууль бусаар бойкотоллоо.УИХ-ын дарга  ирц бүрдсэн байхад чуулганы танхимд орж ирээгүй нь Монгол төрийн түүхэнд анхны тохиолдол болов. Үүнтэй зэрэгцэн УИХ-ын Тамгын газраас миний тухай мэдээлэл хийсэн. Мөн АТГ-аас хийсэн мэдээллээс үзэхэд тус байгууллага нэг улс төрчийн хараат байгууллага болжээ. Надтай болон миний хамаарал бүхий нэг ч хүн ЖДҮХС-гаас зээл аваагүй, авахч үгүй. Би нэг ч компанийг дэмжсэн тухай бичиг өгөөгүй. Миний өглөө хийсэн мэдээлэл бол үнэн. УИХ-ын гишүүдийг дарамталж байна. Үг хэлэх боломжгүй болсон. УИХ-ын Тамгын газар ард түмний төлөөлөл болсон нийт парламентын гишүүдэд үйлчлэх ёстой. Түүнээс биш ганцхан М.Энхболдод үйлчлэх ёсгүй” гэлээ.  


Холбоотой мэдээ