Нисэх загварын хамгийн залуу дэд мастер Хэнтийгээс төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-11-30 15:35:36

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Тэмүүжин цогцолбор сургуулийн 10б ангийн сурагч Одхүүгийн Анар-Эрдэнэ, Хэрлэн дөрөвдүгээр сургуулийн 11б ангийн сурагч Мэгзэрийн Хосбаяр нар Монгол Улсын Нисэх Загварын хамгийн залуу Дэд мастерийн болзол хангалаа. 


Тус аймгийн Биеийн тамир спортын газар 2019 онд Нисэх Загварын спортын цолны болзол хангасан тамирчдын үнэмлэх, тэмдгийг хүлээн авчээ. Цолыг МАСА нийгэмлэгийн шинэ жилийн арга хэмжээний үеэр гардуулах аж.

Монгол Улсын хамгийн залуу Дэд мастерийн болзол хангасан О.Анар-Эрдэнэ, М.Хосбаяр нар нь тавдугаар ангиасаа эхлэн нисэх загварын спортоор багш Л.Эрийнтовч, Э.Лундаажанцан нарын удирдлага дор хичээллэж байгаа юм.

Холбоотой мэдээ