2018 онд нэг үйлдвэр, хоёр үйлчилгээг дэмжиж зээл олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2018-12-05 10:03:55
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн засаг дарга О.Бат-Эрдэнэ “аймаг орон нутгийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, үйлдвэрлэл үйлчилгээ хөгжүүлэн ажлын байрыг нэмэгдүүлэх” зорилтын хүрээнд 2018 онд Сайнцагаан сумын “ТЭББЭ” ХХК-нийн модон эдлэлийн үйлдвэр, “Зайрмагтан булаг “ХХК-нийн зочид буудал зоогийн газрын үйл ажиллагааг дэмжиж, ЖДҮХС-аас 450,0 сая төгрөгний зээл олгож, 20 ажлын байр шинээр нэмэгдүүлснээ мэдээллээ.

Мөн зээлийн багцын батлан даалтын сангаас “Үүдэн цахир” ХХК 750,0 сая төгрөгийн зээл авч, шинээр 4 ажлын байр бий болгожээ.

Дээрх зорилтын хүрээнд тус аймаг 2016-2020 онд Сайнцагаан суманд 6, Эрдэнэдалай суманд 2, бусад сум бүрт тус бүр 1, нийт 21 үйлдвэр бий болгож, үйл ажиллагааг жигдрүүлэхээр төлөвлөсөн байдаг.

2018 дээрх зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд 1 үйлдвэр, 2 үйлчилгээг дэмжин ажилласан ба сумдад байгуулах үйлдвэрийн саналыг хүлээн авч, одоогоор Адаацаг, Цагаандэлгэр, Өлзийт, Өндөршил, Сайнцагаан сумандаа байгуулах үйлдвэрийн  ТЭЗҮ-г гаргаж, 11 төсөл ирүүлээд байгаа ажээ.  

Холбоотой мэдээ