Тэмцээний бооцоонд цугласан мөнгөөр өрх толгойлсон хоёр эмэгтэйг гэртэй болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2018-12-05 15:15:12
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн төр, хувийн хэвшлийн байгууллагуудын удирдах ажилтнуудын дунд спортын тэмцээн зохион байгуулагдаж, тэмцээний бооцоонд цугларсан мөнгөөрөө хоёр гэр худалдан авч, өрх толгойлсон хоёр эмэгтэйд бэлэглэсэн байна.

Жил бүр зохион байгуулдаг энэ удаагийн тэмцээнийг спортын зургаан төрлөөр хийж, төрийн байгууллага болон аж ахуйн нэгж, банкны салбарын удирдлагуудыг хамруулан өргөн хүрээнд зохион байгуулсан төдийгүй тэмцээний үр дүнг хүмүүнлэгийн үйлсэд чиглүүлснээрээ  онцлог юм.

Тус тэмцээнд нийт 80 гаруй хүн удирдах ажилтан оролцож, 8 багт хуваагдан хүчээ сорьсон байна.  

Удирдах ажилтнуудын дундах тэмцээн Мандал сургууль дээр болсон тул хүмүүнлэгийн үйлст зориулан авсан хоёр гэрийг тус сургуулийн хашаанд барьж, Олон улсын ХБИ-ийн эрхийг хамгаалах өдрөөр Сайнцагаан сумын иргэн Б.Алимцэцэг, н.Цэвэлмаа нарт гардуулан өгчээ.

Холбоотой мэдээ